Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ ЗӨВЛӨГӨӨН” 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-16

Жил бүрийн 5 дугаар сарын 15-нд Олон улсын Гэр бүлийн өдөр тохиодог. Энэ өдрийг угтан Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хамтран “Бид бахархан дуурайх эцэг эх” Аймгийн эцэг эхийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Улсын хэмжээнд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” аян хэрэгжиж байгаа бөгөөд үүний хүрээнд  хүрээнд зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнд 22 сумын 120 гаруй эцэг эх оролцсон юм. 
Энэ удаагийн зөвлөгөөн албан байгууллагад ажиллаж буй эцэг эх, цэцэрлэг, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг хамруулж байгаагаараа онцлогтой болж байгаа талаар албаны хүн хэлж байлаа. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, үүрэг маш чухал.  
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь маш энгийн ойлголт бөгөөд хүүхэдтэйгээ ярилцах, ойлгуулах, зааж сургахыг эерэг хүмүүжил гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл хүүхдээ биеэ хэрхэн зөв авч явах, бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлэх бөгөөд үндсэндээ хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь эцэг эхийн хүүхэддээ хандах эерэг хандлагыг хэлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%