Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны үйл ажиллагаагаар улсад 3-рт орлоо

2018-05-16

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, тухайн оны урианы жилийн хүрээнд болон хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг арилгуулах талаар зохион байгуулсан ажил, төрийн албан хаагчдаас гаргасан өргөдөл, гомдол, төрийн албан хаагчийн ёс зүй, чиг үүргийн хэрэгжилтийн байдал зэргийг харгалзан салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг жил бүр үнэлж дүгнэдэг билээ.

Тус зөвлөлөөс 2017 оны эцэст үйл ажиллагаа явуулж байгаа яамны дэргэдэх 12, агентлаг, төрийн байгууллагын дэргэдэх 13, аймаг, нийслэлийн 22, нийт 47 салбар зөвлөлийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд Төв аймаг дахь салбар зөвлөл 167 оноо авч 81.46%-иар улсад 3 дугаар байранд орсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%