Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“НЭГ ГОЛЫН ХҮҮХДҮҮД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЕБС-Д НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙГ ЯВУУЛЛАА

2018-05-16

Хүүхдүүдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах үзэл төлөвшүүлэх зорилгоор “Нэг голын хүүхдүүд” төслийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нээлттэй хичээлийг явууллаа. 
Улсын Тэргүүний 8-р сургуулийн нээлттэй хичээлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох оролцсон юм. 
Тус сургуулийн 6а ангийн сурагчдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, сургалтын менежер Г.Анхжаргал байгал эх дэлхий, уул ус, гол мөрнөө хайрлан хамгаалах сэдвээр нээлттэй хичээлийг явуулж, сурагчидтай харилцан ярилцлаа.
Сурагчид хичээлд идэвхтэй оролцож, багшийн асуусан асуултад нээлттэй хариулж байгаль орчноо хайрлан хамгаалах талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ. 
Нээлттэй хичээл Хэрлэн сумын 1, 2, 5, 8, 11, 12 дүгээр сургууль, Шинэ хөгжил сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, болон аймгийн Баянтүмэн, Булган, Чойбалсан, Хөлөнбуйр сумын ЕБС-ын сургуулиудад зохион байгуулагдсан юм






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%