"ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ МЭНД, 10000 АЛХАМ" явган аяллыг зохион байгууллаа.
- Баянхонгор аймгийн
ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан
"ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ МЭНД, 10000 АЛХАМ" явган аяллыг МХГ,
ССАЖГазар, "Баянхонгор-Хүн үүслийн өлгий" аялал жуулчлалын холбоо
хамтран зохион байгууллаа. Энэхүү аялалд нийт 16 байгууллагын 150 гаруй
аялагч тамирчид оролцлоо. Аялал нийт 4 км үргэлжилсэн бөгөөд энэ үеэр
Хөгжөөнт буухиа, АХА, 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион
байгуулж нийлбэр оноогоор Онцгой байдлын хэлтэс 1-байр, Цагдаагийн газар
2-р байр, Эрдэнэмандал ахлах сургууль 3-р байр, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх алба тусгай байр эзэллээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4085