Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2014-09-02


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XVIII хуралдаан  2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж  хэд хэдэн асуудлуудыг  хэлэлцлээ.

Намрын ургац хураалт, хичээлийн шинэ жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүхийн сонсголыг хэлэлцээд өвөлжилтийн бэлтгэл  хангах  ажил аймгийн хэмжээнд сайн  явагдаж байна гэж дүгнэв. Хуралдаанд холбогдох албаны хүмүүс байлцлаа.   

Орон нутгийн өмчийн талаар баримтлаж буй бодлого, цаашид тавих зорилтын  тухай асуудлыг Өмчийн харилцааны газрын тасгийн дарга Ц.Эрдэнэчимэг танилцуулж хэлэлцүүллээ. Тэргүүлэгчид Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг  хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас нохой, мууранд албан татвар тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүлэгчид тооцоо судалгааг  сайтар  хийж нохойны албан татвар тогтоох асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6100
4616 / 76%
923 / 15%
274 / 4%
287 / 5%