Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРҮҮЛ НАСЖИЛТ-ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН 1000 АХМАДЫН ДАСГАЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2018-05-18

         2018 оныг “Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан Ахмадын хороотой хамтран олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь өнөөдрийн /2018.05.18/ “Эрүүл насжилт- Идэвхтэй хөдөлгөөн” 1000 ахмадын дасгал юм. Судлаачдын хийсэн судалгаагаар ахмад настнуудын 94.3% нь дасгал хөдөлгөөнийг чухал гэж үздэг ба бие эрхтэний үйл ажиллагаанд зохицсон дасгал хөдөлгөөн, цэгт иллэгүүд, хийн дасгалуудыг хийх сонирхолтой байдаг ажээ.

          Иймээс энэ өдрийн ахмадын дасгал өдөрлөгийг Найрамдал талбайд 1000 ахмадыг хамруулан зохион явууллаа. Дархан-Уул аймгийн ахмадууд “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж хэвшихийн зэрэгцээ ахмадын дасгал хөдөлгөөний клубууд тогтмол хичээллэдэг байна. Нэг удаагийн дасгалаар мянган эмийг орлох эрч хүч, эрүүл энх байх баталгаа болдог гэдгийг ахмадууд дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Цаашдаа ахмад настнууд энэхүү арга хэмжээгээ тогтмолжуулан залуу хойч үедээ эртнээс дасгал хөдөлгөөний ач холбогдлыг зааж сургах, өвлүүлэн үлдээх ажлуудаа эрчимжүүлэхээр болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%