Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН АЛБА СУМДАД АЖИЛЛАВ

2018-05-18

              "Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шинэ шийдэл" ухаалаг дэвтэрт бичигдсэн иргэдийн саналыг үнэлэх ажлаар 2018 оны 05 дугаар сарын 05-06-ны амралтын өдрүүдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн сумдад ажиллалаа.
             Удирдамжийн хүрээнд сумын иргэдтэй уулзах, өгсөн санал нь хэрхэн хэрэгжиж байгаа, санал өгч, иргэний оролцоо гаргасан иргэдэд талархал илэрхийлж, саналынх нь хэрэгжилт ямар шатандаа байгаа талаар хариу өгөх, утсаар холбогдох, санал сэтгэгдлийг нь сонсох, яг одоо тулгамдаж байгаа асуудал юу болохыгг тодруулах зорилготой ажиллалаа.
Нэр дурьдагдсан 3 сумын санал өгсөн нийт 76 иргэнтэй биечлэн уулзах, утсаар холбогдож, сумдын тулгамдсан эхний 10 асуудлын хэрэгжсэн гэх 17 ажлуудыг газар дээр нь үзэж судлаж ажиллав. 
            Иргэд өгсөн санал нь хэрхэн хэрэгжсэн, саналынх нь талаар эргэж хариу өгч байгаад талархаж, бас гайхаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд сумынхаа хамгийн их тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярьж санал өгч, ихээхэн идэвхтэй байгаа нь ажиглагдаж байв.

            Дэлгэрхаан /халуун усны газрыг дуусгах, отрын бүс нутгаас чөлөөлөх, бэлчээрийг шийдэх, сургуулийн өргөтгөл, барих, спорт заалтай болох, нуураа хамгаалах, нуурын орчимд газар олголтыг цэгцлэх/

Жаргалтхаан /шилэн кабелийг сайжруулах, өргөтгөл хийх, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих, үлийн цагаан оготныг устгах, ажлаа тайлагнах/

           Мөрөн /цөлжилтөөс хамгаалах, энд тэндгүй гарч байгаа хогны цэгийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх, үйлийн цагаан огтоно устгах, хийж байгаа ажлаа тайлагнах /зэрэг асуудлуудыг хөндлөө.
Иргэдийн гаргасан санал, өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж, төрийн байгууллага иргэдийнхээ гаргасан саналыг нь үнэлж, ажил хэрэг болгож байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийж, хийснийг сайшааж, хийгээгүйг буруушааж, шахаж шаардаж, дараагийн сумдад бид ойрын өдрүүдэд ажиллах юм.

 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%