Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 15 ДУГААР БАГИЙН ЗАМ ЗАСВАРЫН ТАЛААР ИРГЭДЭЭС ИРСЭН САНАЛ ХҮСЭЛТИЙН ДАГУУ

2018-05-21

            2018 оны төсөв хөрөнгийг 2017 онд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг. Ингэснээр шат шатны Засаг дарга нар тухайн жилд багийн Иргэдийн нийтийн хурлаас ирсэн нэн шаардлагатай ажлуудын жагсаалтын дагуу ажлаа төлөвлөн төсвийг зарцуулдаг. Энэ дагуу Дархан сумын 15 дугаар багийн иргэд эхний ээлжид багийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийнхөө урдах замыг засуулах саналыг ирүүлсний дагуу тендер зарласан боловч 3 компани оролцож материал дутуу шалтгаанаар дахин тендер зарлахаар боллоо. Цаашид иргэд Багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцон багийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлж жагсаалтаа өгснөөр ирэх жилийн төсөвт суулгах боломжтой юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%