Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НОМЫН САН МАЛЧДАД АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2018-05-21

         Аймгийн “Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан сумын Малчин багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн санаачилгаар номын сангийн үйлчилгээг хөдөөгийн малчин иргэдэд хүргэх зорилгоор “Номын сан малчдад” аяныг өрнүүлсэн. Тус аяны хүрээнд аймгийн төв номын сангийн дарга Д.Цэрэндаваа тэргүүтэй албан хаагчид 146 ном, Од цогцолбор сургуулийн сурагчид 20 ном, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ны хамт олон 244 ном тус тус хандивлаж, нийт 340 ном, 100 гаруй сонин, 40 орчим  сэтгүүлийг 63 малчин өрхийн 300 орчим иргэнд хүлээлгэн өглөө.

           Малчдын оюуны эрэлт хэрэгцээг хангах, соён гэгээрүүлэх  их үйлсэд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, төлөөлөгч Б.Ганзориг, аймгийн төв номын сангийн хамт олон, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Од цогцолбор сургуулийн багш, сурагчид хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүллээ.

Цаашид энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%