2018 оны 5-дугаар сарын 19-ны өдөр Батноров сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Оюунлаг иргэн-бидний ирээдүй 2018”
шатрын аварга шалгаруулах тэмцээн болж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга нээлтэнд оролцлоо.
Нээлтийн үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан Батноров сумын Соёлын төвийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай
холбогдуулан иж бүрэн компьютер гардуулан өгөв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-эрдэнэ, Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан болон бусад албаны хүмүүс 2018
оны 3дугаар сард “ЭРГЭХ ХОЛБОО-7” хөтөлбөрийн хүрээнд Батноров суманд ажиллах
үеэр тус сумын Соёлын төвийн 30 жилийн ойд компьютер бэлэглэнэ гэсний дагуу энэ
өдөр гардуулж байгаад таатай байгаагаа Соёлын төвийн ажилчид хэлж байлаа.