Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс “Аавдаа бичсэн захидал” номыг хонгор нутгийн тэнгэрлэг эрчүүддээ хүргэж байна.

2014-09-03

Хүүхдүүдийн хайр, харуусал, баяр хөөр, гуниг, гомдол наснаасаа эрт хэрсүүжиж ухаарсан сэтгэл, итгэлийн үгтэй эдгээр захидлыг уншсан Та нэгийг санаж, хоёрыг тунгаан, үр хүүхдээ хайрлах, тэдний алагхан зүрхний хүслийг нь сонсож, ойлгохын ухаарлыг авна гэдэгт итгэлтэй байна. Энэ захидлуудад бас таны хүүхдийн ч сэтгэл багтсан гэдэгт та эргэлзэх хэрэггүй биз ээ.

Бид цаашид хамтран өрх гэрийн ноён нуруу болсон аавууд, гэр бүл хүүхдүүдийн сайн сайхан хийгээд өрх гэрийн хөгжлийн төлөө олон ажлуудыг зохион байгуулж, бүх хайраа бие биедээ зориулсан аз жаргалтай гэр бүлүүдийг босгон байгуулахад хувь нэмрээ оруулсаар байх болно.

Хүүхэд бүр нүдэндээ гунигийн нулимсгүй, зүрхэндээ үгийн шархгүй, аз жаргал, хайраар дүүрэн өсөн торних нь та бидний чин хүсэл.

Хонгор нутгийн аавууд минь амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй бэлэг болох үр хүүхдүүдээ хайрлан, ухаарч амьдрах болтугай.

Аз жаргалтай гэр бүлээс

амар тайван амьдралын төлөө хамтдаа 

 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГХУСАЗЗ

“ХАЙРЫН ХОЛБООС” ТББ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%