Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өмнөговь аймгийн баяр наадам 2018 оны 7 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болно

2018-05-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хурал хуралдаж тус хурлаар 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургадугаар хуралдааныг хойшлуулах тухай асуудлыг хэлэлцэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит зургадугаар хуралдааны хэлэлцэх асуудал, тов зарлах тухай 67 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, хуралдааныг хойшлууллаа.

Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, аймгийн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Өмнөговь аймгийн хог хаягдлын 2018-2020 оны менежментийн төлөвлөгөөг баталж, улс, орон нутгийн төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын жагсаалт баталсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Чиглэл өгөх тухай 34 дүгээр тогтоолын хавсралтад Ханбогд сумын Оюу толгой дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн барилга угсралтын ажлыг нэмж орууллаа.

Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн цаг үеийн мэдээлэлтэй, Цагаан хадны дахин төлөвлөлтийн мэдээлэлтэй танилцаж, орон нутгийн өмчийн тухай болон төрийн шагналд иргэдийн тодорхойлох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%