Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

”Петро Чайна” Компани их хэмжээний зэс хилээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдав.

2014-09-03

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтэс Баянхошуу боомтоор газрын тос импортолж буй Петро чайна дачин тамсаг ХХК-ны газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлт хяналт шалгалт хийж 240 кг зэс улсын хилээр нуун дарагдуулж хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ. Тухайн зөрчлийг илрүүлсэн болон боомт ахлан ажиллаж буй улсын байцаагчдыг МХГ-ын даргын тушаалаар цалингийн 20%-иар урамшуулсан байна.

 Тамсагийн сав газарт газрын тос олборлогч Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн юм. Яагаав, анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийнхээ энгэрт алганыхаа хээг тамгалсан тэр торгон мөчийг уншигчид санах биз. Энэхүү гэрээ нь тухайн үедээ л том гэрээ байж. Гадаадын хөрөнгө оруулалт бараг “нооль” заачихсан цаг үе шүү дээ. Америк, Канад нийлсэн хэдэн хүн тийш нь компаниа оруулж, удалгүй гарч явахдаа газрын тосны ордыг нь Хятадуудад шилжүүлсэн юм билээ.

Харамсалтай нь тэнд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани орж ирээд манай засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа өөрийн талд өндөр ашигтай нөхцөл тулгаж амжсан байлаа. Энэ гэрээгээр хуанлийн сард хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ 50 мянган баррелиас бага байвал Монголын тал 35 хувь, Хятадууд 65 хувийг нь хүртэнэ. Сүүлийн жилүүдэд манайхан энэ хувиа бүрэн авдаг эсэх нь эргэлзээтэй болоод байна. Нийт 25 бүлэг, 95 хуудас бүхий гэрээний наймдугаар зүйлд “Төлбөр ба бүтээгдэхүүн хуваалт” гэсэн хэсэг бий. Энд зааснаар бол “Бүтээгдэхүүний аливаа төлбөр нь ашигт тосны Монголын хувьцаанд багтах бөгөөд түүнийг “МГТ” компани Засгийн газарт төлнө” гэжээ. Харамсалтай нь “МГТ” буюу “Монгол газрын тос” компани болон Газрын тосны газрын удирдлагын шунахай сэдлээр төрийн данс руу орох мөнгө нь өөр зүгт алга болж байсан баримтыг хэвлэлүүд дэлгэсэн байдаг.

Энэ мэтчилэн засгийн газар найр тавьж дээрх компанийг эрхлүүлсээр байхад дураараа хятад нөхөд хулгай хийх болсон байна.  Харин дээрх хилээр баялаг давуулахыг оролдсон тохиолдолд компанид ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: http://mongolcom.mn/read/13044


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%