Тус сумын 8 дугаар сургуулийн 4-р ангийн 86 сурагч ИТХ, ЗДТГ-т хүрэлцэн ирж сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хүлээн авч ИТХ-ын үйл ажиллагаа, ЗДТГ түүний албан хаагчид болон үзүүлж буй үйлчилгээний талаар танилцууллаа.
Мөн сурагчдад сум орон нутгийн түүх, онцлог, үе үеийн удирдлагууд, сумаас төрсөн алдартнуудаа танилцуулж, хамтран ярилцлаа.