Аймгийн Засаг даргын 2017 оны А/249 дүгээр " Мэргэжилтэний баг ажиллуулах тухай" захирамжаар орон нутагт иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан архинд донтох өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тодорхой үр дүнд хүрч буй АА болон Ал-Анон нөхөрлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүрэг бүхий сумын "Мэргэжилтэний баг" байгуулагдсан ба сумдын "Мэргэжилтэний баг"-ийн гишүүд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Мэргэжилтэний баг"-ийг чадавхжуулах сургалтанд хамрагдлаа.