Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

2018-05-23

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой, шинэ бүтээн байгуулалт өрнүүлсэн гурван яам, таван аймгийг шалгаруулан шагнажээ. Дархан-Уул аймаг Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн учраас ийнхүү үнэлэгдэн Монгол улсын шилдэг аймгийн нэг боллоо. Шагналаа өнөөдөр /2018.05.23/ аймгийн Засаг дарга С.Насанбат Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нараас хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр үнэлжээ. Шилдэг аймгуудаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Дорнод аймаг шалгарсан бол шилдэг яамдаар ХЗДХЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам шалгарчээ. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийн сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаат өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд энэ нь манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан. Ирэх онуудад их бүтээн байгуулалтыг өрнүүлж энэхүү амжилтаа бататган илүү их амжилттай ажиллахыг хүссэнээр энэ өдрийн шагнал гардуулах арга хэмжээ өндөрлөжээ. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нийт Дарханчууддаа баярлалаа. 
Бид хамтдаа бүтээн байгуулж, хөгжил дэвшлийг манлайлах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%