Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ 20 МВТ-ИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАЙГУУЛАХААР ШАВЫГ ТАВИЛАА

2018-05-23

Дархан-Уул аймгийн Хонгор суманд 20 MВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барих шав тавих ёслол өнөөдөр /2018.05.23/ боллоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил болон гадна дотны компаниуд идэвхтэй оролцож, эрчим хүчний системд Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ шат ахин хөгжиж байна. Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтад тулгуурлан “ДСЦТС” ХК Япон улсын " Sharp" корпорацитай 20МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Энэхүү нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2019 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг төслийн үр дүнд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд жилд дунджаар 32.0 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлэх бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд 25505 тонноор бууруулаад зогсохгүй 355 сая литр усыг хэмнэх юм. Уг төсөл нь 2016 онд ТЭЗҮ горим тооцоог нь хийж ЭХЯ-ны Шинжлэх Ухаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд барилга угсралтын үед 200 гаруй түр ажлын байр бий болох бөгөөд ашиглалтад орсноор 20 гаруй шинэ ажлын байр бий болно. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 60 га газарт 62500 ширхэг нарны дэлгэцийг байрлуулах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%