Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МЯНГАТ МАЛЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-23

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, “Могол ноос” ХХК хамтран “Мянгат малчид”-ын зөвлөлдөх уулзалтыг аймгийн хэмжээнд 3 бүсэд зохион байгуулж, 27 сумаас 400 орчим Мянгат малчид хамрагдлаа. Зөвлөлдөх уулзалтаар Мал аж ахуйн салбарт малчин, мал сүргийг хамгаалах талаар төр засгаас олон хууль, бодлого, шийдвэрүүд гарч, хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа бөгөөд дээрх хууль, бодлого, шийдвэрүүдэд малчид ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар, малчдын орлого нэмэгдүүлэх боломж, ашиглагдахгүй байгаа бүтээгдэхүүнээ ашиглах тухай, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, сүүлийн жилүүдэд малын халдварт болон гоц халдварт өвчний гаралт ихсэж  байгаатай холбогдуулан энэ талаар төрөөс ямар арга хэмжээ авч байгаа болон хэрхэн сэрэмжлэх, яаж мал сүргээ хамгаалах талаар, “Малын генетик нөөцийн тухай хууль”,  “Мал, амьтдын эрүүл мэндийн тухай хууль”-ийн талаар, ноос, ноолуур бэлтгэх, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх кластраар хамтран ажиллах нөхцлийг сумдад хөгжүүлэх тухай, “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд малчдын оролцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх” нь зэрэг сэдвээр мэдээлэл хийсэн юм.33163201_1712743955485394_6376287694359625728_n

Уг уулзалт нь малын тоонд биш чанарт анхаарч, малаас ашиглагдахгүй хаягдаж байгаа бүтээгдэхүүнийг ашиглан малчид орлогоо  нэмэгдүүлэх, бэлчээр талхлагдахаас урьдчилан сэргийлэх, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, мал сүргээ байгалийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нутгийн удирдлагууд малчид нэг ойлголцолд хүрч, хамтран ажиллахад ач тусаа өгсөнөөрөө ихээхэн онцлогтой боллоо.33201915_1712744272152029_2580777888898875392_n

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%