Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ГЭР БҮЛИЙН ОРЧИН БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ АЙМГИЙН НЭГДСЭН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-24

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,Цагдаагийн газар, аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ, МГБССН-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар хамтран Гэр бүлийн орчинд хүүхдийн хүмүүжлийг төлөвшүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд эцэг эхийн оролцоог хангах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх сурталчлах,мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,сумдын эрх бүхий албан тушаалтнуудын оролцоог хангах зорилгоор “ГЭР БҮЛИЙН ОРЧИН БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ” сэдэвт аймгийн нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт сумдын, засаг дарга, сургуулийн захирал, нийгмийн бодлогын түшмэл, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 130 хүний төлөөлөл оролцох ёстой байснаас 120 гаруй хүн оролцсон бөгөөд аймгийн холбогдох төрийн байгууллагуудаас дараах мэдээллийг нийт оролцогчид хүргэлээ. Үүнд: 
• ГБХЗХГ- мэргэжилтэн Б.Ерген “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, 
• Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлка “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам”, 
• НҮЭМ-ийн зохицуулагч, өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн И.Айнагүл “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”, 
• Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Арнагүл Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”,
• ГБХЗХГ- мэргэжилтэн Б.Уянга “Гэр бүлийн үнэ цэнэ”, сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ.

Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар эцэг эхчүүд сургууль, багш, сумдын удирдлагуудтай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийн хүлээх эрх, үүргийн талаар мэдлэгтэй болж, хүүхдэд тавих хараа хяналт сайжирч, хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үр дүнд хүрэх бөгөөд оролцогчид тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж туршлага хуваалцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%