Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Эрх зүй, Нутгийн удирдлагын хороотой хамтран Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, Нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамдорж нээж, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогцол, ИТХ-ын Төлөөлөгч, 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Б.Цогцолмаа, Д.Мөнхтөр, В.Хүрэлбаатар, Д.Баянбат, Ц.Бугасүрэн, Б.Насанбат, Д.Мөнхчулуун, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат болон дүүргийн харъяа хэлтэс албадын удирдлагууд оролцов.
Өдөрлөгийн үеэр дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс болон Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын албан, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийг хамруулан дүүргийн 10-19 дүгээр хорооны 100 гаруй иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан юм. Хэлтэс, албаны албан хаагчид өөрсдийн эрхэлсэн ажлын хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, иргэдээс хуудсаар санал авснаас гадна мэдээ мэдээлэл зөвлөгөө өгч, хэрэгцээт гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав.
ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО