Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-05-24

           Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.05.23-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Агропаркийн тухай, ИТХ-аас гарсан тогтоол, хариутай албан тоотын хэрэгжилтийн талаар, 21 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж мэргэжилтнүүдийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч, холбогдох тогтоол шийдвэрийг батлан гаргалаа.

          Мөн Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.14 “Хаягжуулалтын тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг үндэслэн Дархан сумын 10 дугаар багийн иргэн Н.Отгонсүрэн, Б.Энхбаяр, 14 дүгээр баг 2 дугаар хорооллын иргэн Р.Бямбадорж нарын хувийн хашаа, байшин, Өргөө багт байрлалтай иргэн П.Энхтулгын  албан байр, автозасварын барилга, 12 дугаар багт байрлалтай иргэн Н.Мөнхдашийн Олон улсын худалдааны төвийн барилгад хаяг дугаар олгох тухай хэлэлцэж шийдвэрлэлээ. Төрийн дээд шагналд нэр дэвшүүлж ирүүлсэн 87 иргэний материалтай танилцан дэмжиж аймгийн Засаг даргад уламжлахаар  шийдвэрлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%