Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар
зарлигаар Өмнөговь аймгийн Говь гурван сайхан Уулын Их тахилгат хайрханыг
төрийн тахилгатай болгож, Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн
ёслолыг 5 жилд үйлдэж байхаар тогтоосон, манай аймаг 2013 онд Их тахилгат
хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа үйлдэж байсан бол энэ жил 2018
оны 06 дугаар сарын 22-ны өдөр Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол
хүндэтгэлийн үйл ажиллагааг 2 дахь удаагаа зохион
байгуулах гэж байна.