Хаан банкны Сүхбаатар салбар нь нийгмийн хариуцлагыг дээдлэн боловсрол, эрүүл мэнд, хот тохижилт гээд олон салбарт хүрч ажилладаг.
Жигжиджавын цэцэрлэгт хүрээлэнг анх 2012 онд өөрийн нэрэмжит болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн бол 6 жилийн хугацаанд 30 гаруй сая төгрөгний ногоон байгууламж, тохижилтийн ажлыг хийж өнөөдөр Баруун-Урт сумын тамгын газарт хүлээлгэн өглөө.
ХААН цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин бүрдээд байна.
Ниймгийн хариуцлагыг эрхэмлэгч Хаан банкны Сүхбаатар салбарын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Цэцэрлэгт хүрээлэнгээ хайрлан хамгаалцгаая.