Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

олон улсын сувилагчдын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-05-30


        1850-аад оны Кримийн дайнд ажиллаж байсан өнөөгийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Английн сувилагч Флоренсе Найтингелийн төрсөн өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнууд 1965 оноос эхлэн “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тэмдэглэж иржээ.

      Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзлэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.
        Энэхүү баярыг сумын эрүүл мэндийн төв ЗДТГазартай хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр сумын Засаг дарга бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Болд хүн ардын эрүүл мэндийн манаанд өдөр шөнийг үл хамааран сэтгэл гарган ажиллаж байгаа сувилагч нарт хүндэтгэл үзүүллээ




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4479
3114 / 70%
862 / 19%
246 / 5%
257 / 6%