Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШШГГ, 445 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2018-06-04

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг /2018.05.31/ боллоо. Нэг өдрийг хайртай гэр бүлтэйгээ олон төрлийн арга хэмжээнд оролцуулан өнгөрүүлэх боломжийг олгодог энэхүү арга хэмжээ 7 дахь жилдээ болж байна. Монгол улсын их хурлын гишүүн Дамдины Хаянхярваагийн Түвшин сэтгэл сан нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангитай 2011 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Жил бүрийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг хамруулан гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил “Аз жаргалтай гэр бүл” нэрийн дор 7 дахь жилдээ явууллаа. Өдөрлөгт Түвшин сэтгэл сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хорих ангид хүмүүжигчдийн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, гэр бүлийн эмэгтэйчүүдэд нь цэцэг бэлэглэн урлагийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Хэдий хорих ангид ял эдэлж байгаа ч гэсэн тэднийг үр хүүхэд гэр бүл аав ээжтэйгээ нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг олгодгоороо энэхүү өдөрлөгийн онцлог оршиж байна. 2011 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор нийт 400 гаруй хүүхдүүдэд бэлэг гардуулж, хүмүүжигчдийн 780 гаруй гэр бүлийн хүмүүсийг хамруулжээ. Мөн энэ үеэр хорих ангийн үйл ажиллагааг танилцууллаа. Хүмүүжигчдийг олон төрлийн хөдөлмөр эрхлүүлж, гар урлалын зүйлсээр бүтээгдэхүүн хийж борлуулдаг байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%