Түрүү морины байг Жалбасүрэн сангаас хурдан удмын даага, уургаар байллаа.
Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" МСУХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга хүлэг шалгаруулах бага гурван насны хурдан морины уралдаан Баруун-Урт сумын наадмын дэнж дээр наадмын зохион байгуулалтын хувьд цагдаа, эмнэлэг, онцгой байдлын газар, хүүхдийн байгууллагын хамтарсан зохион байгуулалтын хүрээнд дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Тус уралдаанд нийт 40 гаруй хурдан даага бүртгүүлж уралдааны замд гарч уралдсанаас
1. Өвөрхангай Хархорин сумын уяач Д.Жавхаасайханы бор /дуучин/
2. Дорнод Матад сумын уяач С.Наранбаатарын ухаа
3. Сүхбаатар Халзан сумын уяач Б.Дуламсүрэнгийн хүрэн
4. Сүхбаатар Халзан сумын уяач М.Бямбасүрэнгийн халтар
5. Сүхбаатар Халзан сум Батмөнхийн хээр
6. Дорнод Халхгол сумын уяач Ө.Ган-Эрдэнийн хүрэн
7. Сүхбаатар Халзан сумын уяач Х.Хүрэлбаатарын хээр
8. Сүхбаатар Халзан сумын уяач Г.Энхбаярын хүрэн
9. Сүхбаатар Наран сумын уяач Ч.Бүрнээгийн хүрэн
10. Сүхбаатар Халзан сумын уяач М.Бямбасүрэн хүрэн
11. Сүхбаатар Сүхбаатар сумын уяач П.Даваанчмын саарал
12. Сүхбаатар Баруун-Урт сумын О.Батболдын хар
13. Сүхбаатар сумын уяач Г.Бат-Эрдэнийн хүрэн
14. Дорнод Гурванзагал сумын уяач Б.Аргамжаагийн саарал
15. Сүхбаатар сумын уяач Б.Өнөболдын хонгор тус тус эхний 20-т хурдаллаа.
"Жавхлант шарга" МСУХолбоо