Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “АЛДАРТ ЭХ”-ИЙН I, II ДУГААР ОДОНГООР 296 ЭХ ШАГНАГДЛАА

2018-06-05

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдээ “Алдарт эх”-ээр өргөмжилдөг журамтай. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 68 дугаар зарлигаар Аймгийн хэмжээнд “Алдарт эх”-ийн I дүгээр одонгоор 20 эх, II дугаар  одонгоор 276 эх шагнагдсан бөгөөд өнөөдөр Зуунмод сумын 27 эхэд “Алдарт эх”-ийн II дугаар одон гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.23Ёслолын ажиллагаанд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Энхжин, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал нар оролцож эхчүүд, ээжүүддээ хүндэтгэл үзүүлсэн юм.  7

Бүхий л цаг үед ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулан амжилт ололтыг түүчээлсээр ирсэн. Эх хүний хайр гэдэг ээх наран адил халуун дулаан, илч гэрэл нь үеийн үед цацарч байдаг амьд бурхад билээ.5

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%