Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдав.

2014-09-05

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хурлаа хийлээ. Тус хурлаар Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Үндсэн хөрөнгө актлаж, үнэ тогтоон худалдах тухай, “Иргэний зөвлөл”-ийн ажлыг эрчимжүүлэх тухай зэрэг 4 асуудлыг авч хэлэлцлээ.

 “Иргэний зөвлөл”- ийн ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

    Аймгийн ИТХ-аас Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэн Дархан–Уул аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулсан билээ. Одоогоор иргэний зөвлөлийн гишүүдийг сонгож, ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа аж.
   Өнөөдрийн хуралдаанаар Иргэний зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг сонссоны эцэст аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас “Иргэний зөвлөл” нь хууль тогтоомж, дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах тэмдэг, хэвлэмэл хуудсыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж, ашиглахыг зөвшөөрсөн юм. Мөн хуулийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-тэй хамтран ажиллаж, “Иргэний зөвлөл”-ийн ажиллах журмыг боловсруулан 9 дүгээр сард багтаан Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж мөрдөж ажиллахыг Иргэний зөвлөлийн даргад Г.Нэргүйд даалгаж, Иргэний зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж хууль тогтоомжинд заасан эрх, үүргийн дагуу хамтран ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажавт үүрэг болгосон юм.
     Харин аймгийн Засаг дарга  С.Насанбатад Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийн 2014 оны төсөв, урамшууллыг төсвийн тодотголоор  батлуулан, санхүүжүүлэхийг үүрэг болголоо.

Аймгийн Улаан Загалмайн хороо 50 жилийн ойгоо тэмдэглэнэ.

   Дархан хотын Улаан Загалмайн хороо нь хөгжил дэвшлийн түүхэн замналыг туулан энэрэнгүй шударга байх зарчмаа мөрдөн, орон нутгийнхаа хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлж, онцгой үед төрдөө нэмэлт хүч болж, өргөн олон түмнийхээ дэмжлэгийг хүлээн ажилласаар эдүгээ тавин жилийн түүхэн хуудсыг эргүүлж байгаа аж.
   Хүн ардад эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэг олгох, халамжийн үйлчилгээ үзүүлэх, цусны донорын эгнээг өргөтгөх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай нөхөн сэргээх, эд материалын болон сэтгэлзүйн тусамж үзүүлэх, хүүхэд залуучуудад нийгэмч энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, малчдад туслах зэрэг хүмүүнлэгийн олон үйлийг тасралтгүй явуулж, аймаг орон нутгийнхаа нийгмийн амьдрал, хүний хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ирсэн тус хорооны 50 жилийн ойг 9 дүгээр сард багтаан тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн хороо байгуулагдсаны 50 жилийн ойг 2014 оны 09  дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх өнгөрүүлэх тогтоолыг батлалаа.

             Үндсэн хөрөнгө актлаж, үнэ тогтоон худалдах тухай тогтоол гаргалаа.

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймгийн Цагдаагийн газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй актлах, үнэ тогтоон худалдах хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар батласан юм. Уг хөрөнгийг  актлаж, үнэ тогтоон худалдах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүхэд даалгав.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ХӨРӨНГӨНД БҮРТГЭЛТЭЙ АКТАЛЖ,
ҮНЭ ТОГТООН ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

д/д

Байгууллагын нэр

Хөрөнгийн нэр

Үйлдвэрлэсэн  он

Балан

сын үнэ

 

 

Элэгдэл

Эцсийн үлдэгдэл

Актлах, үнэ тогтоон худалдах эсэх

1

Цагдаагийн газар

УАЗ-31512 ДАА 17-97

2007

4.200.000

4.200.000

        0.00

Үнэ тогтоон худалдах

2

Цагдаагийн газар

АТОЦ. ДАХ 14-60

2002

6.000.000

1.500.000

4.500.000

Үнэ тогтоон худалдах

3

Цагдаагийн газар

АТОЦ.ДАХ 14-61

2002

6.000.000

1.500.000

4.500.000

Үнэ тогтоон худалдах

4

Цагдаагийн газар

АТОЦ. ДАХ 14-62

2002

6.000.000

1.500.000

4.500.000

Үнэ тогтоон худалдах

5

Цагдаагийн газар

МАТИЦ. ДАХ 14-63

2002

6.000.000

1.071.429

4.928.571

Үнэ тогтоон худалдах

 

6

Цагдаагийн газар

АКЦЕНТ.ДАР 01-22

1998

5.000.000

3.125.000

1.875.000

Үнэ тогтоон худалдах

7

Цагдаагийн газар

СОНАТА-4.ДАА 01-10

1999

7.000.000

7.000.000

0.00

Үнэ тогтоон худалдах

8

Цагдаагийн газар

АКЦЕНТ.ДАР 01-21

1999

5.000.000

3.125.000

1.875.000

Актлах

9

Цагдаагийн газар

АКЦЕНТ.ДАР 01-23

1999

5.000.000

3.125.000

1.875.000

Актлах

10

Цагдаагийн газар

ИЖ ПЛАНЕТ-5 МОТОЦИКЛЬ.

2000

1.000.000

1.000.000

0.00

Актлах

11

Цагдаагийн газар

ИЖ ПЛАНЕТ-5 МОТОЦИКЛЬ.

2006

1.300.000

1.300.000

0.00

Актлах

12

Цагдаагийн газар

ИЖ ПЛАНЕТ-5 МОТОЦИКЛЬ.

2004

880.000

880.000

0.00

Актлах


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%