Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2018 ОНЫ 08 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-06-06

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 08 дугаар хуралдаан 
2018 оны 05 сарын 28-ны өдрийн 15 цагт Иргэний танхимд боллоо.
Хуралд нийт 7 Тэргүүлэгч оролцохоос 6 Тэргүүлэгч оролцож 85.7 хувийн ирцтэй хуралдав.
ИТХ-ын Төлөөлөгчдийн 08 дугаар хуралдаанд хэлэлцэх асуудал, илтгэчдийг баталлаа.
Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 58 тоот тогтоолын хэрэгжилтийн тайланг танилцуулж, сумын дэд хөтөлбөрийг боловсруулан хэлэлцүүлэх. /хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр/

Илтгэгч нь: Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбямба

2. Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай.                     

                          Илтгэгч нь: Сумын ЗДТГ-ын Санхүү албаны дарга Б.Бадамрэгзэд

3. Сумын ИТХ-ын ээлжит 07 дугаар хуралдаанаас гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний тайлан

4. Тэшиг-Ус ОНӨААТҮГ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5041
3634 / 72%
883 / 18%
254 / 5%
270 / 5%