ЗОРИЛГО: Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшиж, уул уурхайн хайгуул, олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ашигт малтмалын тухай болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулахад энэхүү хяналт, шалгалтын зорилго оршино.
НЭГ: Ажлын хэсгийн бүрэлдэхүүн: Аймгийн ИТХ-ын дарга Б. Лазатхан ахлагчтай ажлын хэсэг.
ХОЁР: Хамрах хүрээ: Аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр байгаа, геолог хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа.
ГУРАВ: Хугацаа: 2014 оны 09 сарын 01 өдөр 07 хоног
ДӨРӨВ: Гүйцэтгэх ажил:
НЭГ: Ажлын хэсгийн бүрэлдэхүүн: Аймгийн ИТХ-ын дарга Б. Лазатхан ахлагчтай ажлын хэсэг.
ХОЁР: Хамрах хүрээ: Аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр байгаа, геолог хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа.
ГУРАВ: Хугацаа: 2014 оны 09 сарын 01 өдөр 07 хоног
ДӨРӨВ: Гүйцэтгэх ажил:
- Хяналт, шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх, сунгуулсан байдал, зориулалтаар нь ашиглаж байгаа эсэх.
- Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт.
- Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй эсэх
- Тухайн жилийн үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуулийн дагуу хийлгэсэн эсэх
- Байгалийн нөхөн сэргээлтийн ажлын жилийн төлөвлөгөө гаргасан эсэх, биелэлт.
- Тусгай зөвшөөрөлд заасан зориулалтаар үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа эсэх
- Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх
- Хөдөлмөрийн эрүүл ахуй, ажиллагсдын нийгмийн хангамжийн талаар авч буй арга хэмжээ.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тухайн орон нутагт оруулж байгаа татвар, төлбөр, хураамжын хэмжээ, хуулийн дагуу төлөгдөж байгаа эсэх
- Орон нутгийн удирдлага, ард иргэдийн хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа, хамтран ажиллах гэрээтэй эсэх, Тухайн орон нутагт ажлын шинэ байр бий болгосон байдал.
- Гададын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, оршин суух зөвшөөрөлтэй эсэхэд бичиг баримтын үзлэг шалгалт хийж,гарсан зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч зөрчил арилгах.
- Тухайн орон нутагт нөхөн сэргээлтийн барьцаат хөрөнгө байгаа эсэх.
- Уул уурхайн хайгуул, олборлолт явуулж байгаа ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах, ААН-ын удирдлага болон холбогдох хүмүүст танилцуулах.
- Хийсэн хяналт, шалгалтын дүн, илрүүлсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулж , аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах
- Илэрсэн нийтлэг зөрчил, дутагдал, түүнийг арилгах талаар зөвлөмж боловсруулж холбогдох ААН-үүдэд хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх.