Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Алдарт эхийн одонг гардууллаа.

2018-06-06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 54 дүгээр зарлигаар тус сумын 1-р багийн малчин Сүхбатын Буянхишиг,  Сүхдоржийн Наранцэцэг, Нансалын Оюунбаяр, 2 дугаар багийн малчин Баатарсүрэнгийн Болортуяа, Лхагваагийн Энхтүвшин, Долгорын Эрдэнэцэцэг, Эрдэнэхүүгийн Янжмаа, 3 дугаар багийн малчин Долгорын Ганцэцэг, Сүхбатын Мөнхтогоо, 4 дүгээр багийн малчин Баярсайханы Бүжинлхам, 5 дугаар багийн малчин Оюунчимэгийн Болортуяа, Баасангийн Мөнхтунгалаг, Батболдын Одгэрэл, Тогоожамцын Очир-Эрдэнэ, Халтарын Тунгалагболор, 6 дугаар багийн иргэн Лхагваагийн Тогмидмаа нарын 16 эх “Алдарт эх-2” одонгоор шагнагдлаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга С.Гонгор, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Хоролсүрэн, Засаг даргын орлогч Ц.Дашдэмбэрэл нар эх үрсийн баярын нээлтийн арга хэмжээн дээр хүндэтгэлтэйгээр гардууллаа. Нийт одон авсан эхчүүдэд зориулж хөгжмийн дугуйлангийн сурагчид урлагийн тоглолт үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%