Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Биндэрийн овооны тахилга

2018-06-07


                                 2018.5.23

         Батширээт сумын нутагт орших өнөө хир Монголын нууц товчооны нэрээ бараг хэвээр хадгалан байгаа Биндэръяа уулын зүүн шувтарга дээрх Биндэрийн овоо нь бүс нутгийн хэмжээний хамгийн том тахилгат газарын нэг юм.

          Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар (1635-1723)-тан Ононгийн халуун рашаанд морилоод буцах замдаа энд саатан “Йэхэсийн газар”-өршөөсөн газар гэж тахисан тухай яриа бий. Тиймээс Өндөр гэгээний үеэс өнөөгийн Биндэр овооны тахилга эхэлсэн гэж үзэж болох тал байна.
     
    Биндэрийн овоог жил бүрийн хавар цагт тахидаг бөгөөд Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр сумдууд жил бүр ээлжлэн овоо тахилгын зан үйлийг хариуцан гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн тахилгыг Батширээт сумын ИТХ, ЗДТГ-аас амжилттай зохион байгууллаа. Жил бүрийн тахилгын үеэр өрх, хот айлуудын өргөсөн хонины ууц дунджаар 40-50 ширхэг болдог бөгөөд тахилгын дараа овоондоо өргөсөн шүүснээс төрөл төрөгсөд, нутаг нугынхандаа хувь хүртээдэг заншилтай. Яг үүнтэй ижил зан үйл бүхий тахилгын зан үйлийн мэдээ МНТ-ны 70-р зүйлд бичигдсэн бөгөөд хавар цагт “Йэхэсийн газар”-т өргөсөн тахилын идээ шүүснээс бэлэвсрэн үлдсэн Өэлүн эхэд үл хүртээсэн тухай дурджээ.

            Тус овоо тахилгын үеэр хурдан морьны уралдаан, бөхийн барилдаа, буриад сурын харваа зохион байгуулагддаг уламжлалтай. Мөн Хурх багийн иргэн ахмад настан яруу найрагч, уяач Ш.Сэдэд “Бидэр овоо” хэмээх шүлэг бичиж нутгийн унаган хүү дуучин Д.Нямдаваа ая зохион өөрөө дуулсан шинэхэн уран бүтээлийг дуулж сонирхууллаа.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%