Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Шинэ сумын Төлөөлөгчид өврийн дэвтэртэй болжээ.

2014-09-05

Шинэ сумын Төлөөлөгчид өврийн дэвтэртэй болжээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад бүтээл байгуулалтууд хийгдсэн билээ. 

Сум орон нутгийнхаа иргэдийн тав тухтай, тохилог сайхан орчинд амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан Бууцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь / Цаашид ИТХ гэх/ иргэдийнхээ оролцоо, санал санаачилгыг идэвхжүүлж, ажилтай, орлоготой, иргэдийн төлөө шинэ арга барил, санал санаачилгаар ажиллаж байна. 

Тухайлбал: Иргэдийн санал санаачилгыг дэмжих хөнгөлттэй зээл, тусламжинд хамруулах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулийн үндсэн хуулийн үзэл баримтлалыг ханган биелүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 

Бууцагаан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс хурлын байгууллагаа чадавхижуулж, төлөөлөгчдөө мэдээлэлээр хангах, зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “Төлөөлөгчийн өврийн дэвтэр ” юм. Хурлын төлөөлөгчдөө мэдээллээр хангаж, байнгын эргэх холбоотой, идэвхтэй ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх зорилгоор төлөөлөгч нартаа өдөр тутам хэрэглэх “Төлөөлөгчийн өврийн дэвтэр” хэвлүүлэн гаргажээ. 

Энэхүү “Төлөөлөгчийн өврийн дэвтэр”-т Бууцагаан сумын нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, ИТХ-ын 2014 оны ажлын төлөвлөгөө, ИТХ-ын нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн хороо, эдийн засаг, санхүү, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн хороо, ХАА, байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын асуудал эрхэлсэн хороо, төрийн болон төрийн бус байгууллагын асуудал эрхэлсэн хороодын 2014 оны ажлын төлөвлөгөө, 2013 оны хүн ам болон малын тоо зэрэг мэдээллүүдийг нэгтгэн эмхэтгэн гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%