Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН АВЛАГЫГ БАРАГДУУЛАХ 2 САРЫН АЯН ЗАРЛАЖЭЭ

2018-06-08

           Нийгмийн даатгалын Ерөнхий газраас даатгалын үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, хамралтыг өргөжүүлэх, шимтгэлийн хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2 сарын аян зарлаж байна. Аяны хүрээнд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг тус бүрээр тухайн хэлтэст бүртгэлтэй хамгийн их Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагатай 50 ажил олгогчийн шимтгэлийг барагдуулах, баталгаажуулах арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөгөөнд тусгагджээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын А/27 тоот нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай тушаал гарсан байна. 
          Аяны хүрээнд ажил олгогчтой уулзалт зохион байгуулж авлага барагдуулах арга хэмжээ авч ажиллах, үйл ажиллагаа зогссон, хариуцах эзэн нь сураггүй болсон, хаяг нь тодорхойгүй ,шимтгэл төлөгч нь нас барсан бөгөөд өв залгамжлан өрийг нь хариуцах этгээдгүй, хуулийн этгээд нь дампуурсан болон татан буугдсан зэрэг аж ахуй нэгжүүдийг эрэн сурвалжлуулах ажлыг зохион байгуулж ажиллана. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс төлөвлөгөө гаргаж шаардлагатай ажил олгогчид шалгалт хийх ажлуудыг зохион байгуулж ажиллана гэдгийг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр хэвлэлийн хурлын үеэр онцлон тэмдэглэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%