Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймагт Төрийн албаны мэргэшлийн шалгалт эхэллээ

2018-06-08

Төв аймгийн  нутгийн захиргааны зарим байгууллагуудад гарсан төрийн жинхэнэ албан тушаалын 35 сул орон тоог Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалт эхэллээ.  Мэргэшлийн шалгалт явуулах Салбар комиссыг аймаг дахь ТАЗСЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бүртгэл, сорил, ярилцлагын шалгалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хэсэгт төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 6 албан хаагч ажиллаж байна.

20180607_081254

Шалгалтын үйл явцыг бүртгүүлэгч иргэд болон Монгол Улсын ТАЗ-д шууд дамжуулан хянаж байна.

20180607_081018

Одоогоор дэс түшмэлийн ангиллын албан тушаалд бүртгүүлсэн 19 иргэн ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%