Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УДАХГҮЙ 100 ИРГЭН БАЙНГЫН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО

2018-06-11

           Дарханчууд 2018 оныг Ахмадыг дэмжих жил болгосон. Энэ хүрээнд ахмадын зөвлөн туслах багийг байгуулж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэг бүрчлэн танилцуулж эхэлсэн. Өнөөдөр /2018.06.05/ тус зөвлөн туслах багийн гишүүд олон жил яригдаж байгаа гар дээрээс төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалдаг газрын тендерийн явцтай биечлэн танилцлаа. Дархан сумын 4 дүгээр баг Дархан өртөөний хойд талбайд баригдах 2 давхар байрны тендер зарлагдсан бөгөөд энэ сарын 8-нд сонгон шалгаруулалт явагдаж гүйцэтгэгч компани тодорч ажлаа эхлэх юм байна.

Аймгийн төсвийн 160 сая төгрөг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын багцаас 150 сая төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 30 сая төгрөгийн 75000 тоосго, нийт 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан өртөөний хойд талбайд 33 метрийн урттай 8 метрийн өргөнтэй цэвэр бохир усанд холбогдсон 2 давхар чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан байр ашиглалтад орно. Ингэснээр 100 иргэн ажлын байртай болж эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай төмс хүнсний ногоо, сүү цагаан идээг нэг дороос өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломж бүрдэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%