Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2018-06-12

          Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор Үндэсний спортын VI их наадмыг өвлийн болон зуны спортын төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2018 онд Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнийг спортын 10 төрлөөр зохион байгуулахаар болж 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат оролцож нийт тамирчдад амжилт хүслээ.
 
             Үндэсний спортын наадам нь 1998 оноос эхлэн 4 жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн түүхтэй. Манай аймгийн тамирчид 2010, 2014 онуудад зохион байгуулагдсан үндэсний спортын 4,5 дугаар наадмуудад баг тамирчид амжилттай оролцож шагналт 3, 5 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүлж байжээ. Анхан шатны тэмцээн үндэсний бөх, ширээний шагай, шагайн харваа, үндэсний сур, буриад сур, урианхай сур, уламжлалт харваа, уран уургач, жороо морь, хурдан морь гэсэн спортын 10 төрлөөр энэ сарын 23-ны өдрийг хүртэл явагдах юм.

           Дархан-Уул аймгийн хэмжээнд үндэсний бөхийн “Дархан хүчтэн”, “Дархан хайрхан”, үндэсний сурын “Баатар”, “Өв соёл” клубууд үйл ажиллагаагаа тогтмол явуулж өсвөр үе, залуучуудын 120 гаруй тамирчид хичээллэж байгаа нь үндэсний спортоор хичээллэгч өсвөр, залуу үеийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%