Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МОНГОЛ УЛСАД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЧАДАВХИ, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2018-06-13


“Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалт болж байна.
Сургалтын зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд чиглэгджээ.
Сургалтанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн цагдаа, шүүх, прокурор болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
СУРГАЛТ 2 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%