Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор “Нэг өрх - Нэг ажлын байр” хөтөлбөрийг баталлаа

2018-06-15

Орон нутгийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлын хамралт, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор “Нэг өрх - Нэг ажлын байр” хөтөлбөрийг ХХҮГ-аас боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хөтөлбөрт дунджаас доогуур түвшний өрхүүдээс жилд дунджаар 260 орчим өрхийг сонгож, өрхийн гишүүдийг байнгын ажлын байртай болгох, тэдний эрэлт хэрэгцээ, идэвх санаачилгад тулгуурласан нийгмийн үйлчилгээг цогцоор нь хүргэх, иргэдийн сөрөг дадал, хэвшлийг өөрчлөхөд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Өвөрхангай аймагт ажилгүйдлийн түвшин 7.6 хувь, ядуурлын хамралт 37 хувьтай байна. 2017 оны өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох шинэчилсэн судалгаанд 22941 өрх хамрагдаж, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн ба эдгээр өрхөөс 8500 нь ядуурлын шугамнаас доогуур өрх байгаа юм.
Аймгийн ХХҮГ-аас 2018 оны 5 дугаар сарын байдлаар 2420 өрхийг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд, 560 өрхийг “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулж байна.
 Б.Батчимэг