Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ ЭХНИЙ 5 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-06-15

             Дархан сумын хэмжээнд 2018 оны 4 дүгээр сард 271 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 1938 болж, 78,5 хувиар тус тус буурсан бол баривчлагдсан хүний тоо 69 болж, 21,05 хувиар  өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 104 болж 13,04 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 178 болж 31,8 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16 болж 14,28 хувиар тус тус өссөн байна. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 болж, 45,4 хувиар буурсан, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 78 болж, 41,8 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 119 болж, 8,2 хувиар тус тус өссөн байна. Дархан сумын 2, 4, 7, 8, 9, 13, 16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 1, 3, 5, 6, 10, 11, 12, 14, 15, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%