Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт ирэх сарын есний өдөр болно

2018-06-18

Сонгон шалгаруулалт зарлах тухай Аймгийн засаг дарга болон сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нараас ирүүлсэн сул орон тооны захиалгын дагуу Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, Музейн захирал, Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн дарга, Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Орхон сумын Соёлын төвийн эрхлэгч, Орхон сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Хонгор сумын Соёлын төвийн эрхлэгч нарын сул орон тоонд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарлаж байна. Сонгон шалгаруулалтад орох иргэд Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан байна. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 312 тоот өрөөнд 2018 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд бүртгэж, сонгон шалгаруулалтыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад орох иргэн шалгалтын үйлчилгээний зардал болох 10.000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 190051433 тоот дансанд тушаана. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, аймгийн цахим хуудас www.darkhan.gov.mn, 7037-3778, 99376480 дугаар утсаар холбогдон авна уу. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%