Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй” сэдэвт, төвийн бүсийн аймгуудын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт амжилттай боллоо

2018-06-19

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө сэтгүүлчид, ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор орон нутгийн бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Дархан-Уул, Орхон, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд гээд нийт 60 гаруй хүнийг хамруулсан төвийн бүсийн сургалтыг Дархан-Уул аймгийн салбар зөвлөл 3 хоногийн хугацаатай амжилттай зохион байгууллаа. МСНЭ-тэй хамтран зохион байгуулсан тус сургалт нь санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг хангахын тулд ёс зүйн, өөрийн зохицуулалтын туршлага, кейсүүдийн талаар хүргэх, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоо хэрхэн ажилладаг гэх мэт сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжлийг хангахад чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Сургалтаар “Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь” сэдвээр МСНЭ-ийн хуулийн зөвлөх Г.Балжмаа, “Цахим сайт ажиллуулах боломжууд ба Гүйцэтгэх удирдлагын төлөвлөлт” сэдвээр МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга, “Олон улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалт”-ыг МСНЭ-ийн Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Элбэрэл, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд” сэдвээр МУБИС-ийн НУТ-ийн эрхлэгч, доктор Ж.Батбаатар, “Сонин сэтгүүлийн дизайн ба Сошиал медиа маркетинг” сэдвээр Өдрийн сонины Компьютер, эх бэлтгэлийн төвийн дарга Я.Баярбаатар, “Гэрэл зургийн анхан шатны мэдлэг олгох фото зургийн сургалт”-ыг МСНЭ-ийн Дархан салбарын гишүүн, Монголын гэрэл зурагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Гэрэл зурагчдын хойд бүсийн “Нарыг хайрла” клубын тэргүүн Ганболдын Анхбаяр нар бэлтгэн хүргэлээ. Энэ удаагийн сургалтын илтгэл бүр үр өгөөжтэй байсныг оролцогчид онцлоод цаашдаа мэдлэгт нэмэр болж хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгах талаар ярьж байсан юм. Төвийн бүсийн аймгуудын 60 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан тус сургалтыг зохион байгуулахад МСНЭ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Болдын Жавхлан болон Дархан-Уул аймаг дахь ШШГГ хамтран ажиллалаа. Ийнхүү Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн хамт олноос байгалийн сайхан бүрдсэн Зулзагын голын Эрэл амралтын баазад 3 хоногийн хугацаатай зохион байгуулсан төвийн бүсийн сургалт амжилттай болж өндөрлөсөн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%