Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД 19 ХОРООНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-06-19

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас иргэдэд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг сурталчлан таниулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл өгөх зорилгоор “Хүүхдийн хөгжил-хүүхэд хамгааллаас” сэдэвт сургалтыг  дүүргийн 19 хорооны иргэдэд зохион байгууллаа.  

Сургалтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нээж, “Сайн хөрш” ТББ-ийн сургагч багш М.Нандинцэцэг Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрх гэж юу вэ?, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хүүхдийн эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг, мэдээллийг олон улсад хийгдсэн судалгаа болон иргэдэд тохиолддог бодит жишээнд тулгуурлан олгосон үр дүнтэй сургалт боллоо. 
Сургалтад Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 800 гаруй иргэн хамрагдаж  санал хүсэлтээ амаар болон бичгээр өгч, харилцан санал солилцов. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%