Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017.01.09-ны өдрийн №01 тоот “Комисс байгуулах, зарим гишүүнийг чөлөөлөх тухай” тогтоолоор Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа дууссан дарга Г.Эрдэнэбилэг, гишүүн Н.Даринчулуун нарыг чөлөөлсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018.03.28-ны өдрийн №29 тоот “Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай” тогтоолоор Иргэний зөвлөлийн сонгон шалгаруулалтанд хамгийн их санал авсан Т.Батзоригт, З.Баттулга нарыг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилсон.
Цагдаагийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.9-д зааснаар Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхийн саналаар Б.Цэцгээг нэг жилийн хугацаагаар сонголоо.
Иргэний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний танилцуулга
Иргэний зөвлөлийн дарга Бат-Очирын Цэцгээ
1972 онд төрсөн. Хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Дээд боловсролтой.
2000-2016 онд Хот тохижуулах газарт Татвар хураамжийн ажилтан, ҮЭ-ийн хорооны дарга
2016 оноос NTG ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга
2017.04 сараас Иргэний зөвлөлийн гишүүн
2018.01 сараас Иргэний зөвлөлийн дарга
Иргэний зөвлөлийн гишүүн Загдаагийн Баттулга
1965 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Дээд
боловсролтой.
1990-1993 онд Улсын мөрдөн байцаах газрын 5-р хэлтэст төлөөлөгч, тасгийн дарга.
1993-1998 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга.
1998-2000 онд Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст дарга.
2000-2003 онд УБ хот Чингилтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга.
2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газрын 2-р хэлтэст ахлах төлөөлөгч.
2006-2009 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга.
2009-2010 онд Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга.
2010-2012 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн сум дундын цагдаагийн тасгийн дарга.
2015 оноос Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.
2018.03 сараас Иргэний зөвлөлийн гишүүн
Иргэний зөвлөлийн гишүүн Төмөрийн Батзоригт
1953 онд төрсөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй. Дээд боловсролтой.
1976-1978 онд Эрдэнэт мод дамжуулах баазад цахилгаанчин
1978-1991 онд Эрдэнэт мод боловсруулах комбинатад Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга
1991-2001 онд Зүсмэлийн үйлдвэр, "Монгол шинэс" ХХК-д Хөдөлмөр хамгааллын инженер, дэд захирал
2001-2013 онд Оюут багийн Засаг дарга
2018.03 сараас Иргэний зөвлөлийн гишүүн
Иргэний зөвлөлийн гишүүн Энхбаярын Мөнхжаргал
1976 онд төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Дээд боловсролтой.
2002-2004 онд "Түшээ" дээдсургуульд Иргэний ХШХШТ туслах багш
2005-2010 онд ОА, СД шүүх Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах
2017.04 сараас Иргэний зөвлөлийн гишүүн
Иргэний зөвлөлийн гишүүн Хүүхэнхүүгийн Бат-Эрдэнэ
1983 онд төрсөн. Инженер мэргэжилтэй. Дээд боловсролтой.
2007- 2008 онд "Эрдэнэт хивс" ХХК-д засварчин
2009-2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
2010-2015 онд МИД төсөлд Орхон салбарын зохицуулагч
2017.04 сараас Иргэний зөвлөлийн гишүүн