Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, 9 асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаар
үндэсний их баяр наадам - Ардын хувьсгалын 97, аймаг байгуулагдсаны 87
жилийн ойг Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгийн
мэндэлсний 140 жилийн ойтой хамтатган 2018 оны 7 дугаар сарын 10, 11-ний
өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргав.
Баяр наадмыг 40 сая төгрөгөөр тэмдэглэх ба “Аймгийн баяр наадмын хороо”, үйлчилгээний, соёл урлагийн, хэв журмын, маркетинг сурталчилгааны, хурдан морины, үндэсний бөхийн, үндэсний сур, шагайн салбар хороодыг байгуулан үйл ажиллагааг хуваарилаад байна.

Б.Батчимэг