Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-06-21

           Монгол Улсын  2 дахь нийслэл Дархан хотод маань "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд болон хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны тэргүүн туршлагууд" сэдэвт олон улсын эрдэмтдийн хурал 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр АШУИС-ын хурлын танхимд боллоо. Тус хурлыг нээж ХААИС-ын захирал З.Нэргүй, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням,  БНСУ-ын Hee Kwan Lee нар үг хэллээ.

            Энэ хуралд “Хот суурин газрын бохир усны дэд бүтцийн үзүүлэлтийн бууралт” сэдвээр БНСУ-ын  Инчеоны их сургуулийн профессор Do Gyun Lee, “Мэдээ мэдээлэл, GIS, Хот төлөвлөлт болон цаашдын ирээдүй” сэдвээр БНСУ-ын  Инчеоны их сургуулийн профессор Hwan Уong Kim, “Ногоон гэр” гудамжнуудад амьдарч буй айл өрхүүдийн  эдийн засгийн танилцуулгыг Испанийн Малага их сургуулийн судлаач Chris Alejandro, “Бүс нутгийн хөдөө аж ахуйн хөрсний нүүрс хүчлийн хийн хэмжээн дэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө” сэдвээр ХААИС-ын багш Б.Энхтуяа, “Rgb дүрслэл   uab-д суурилсан овьёосны хэрэглээний үр өгөөжийг урьдчилан таамаглах, тооцоолох туршилт”-ын танилцуулгыг ОХУ-ын БНБуриад Улсын Газар тариалангийн академийн судлаач Semenova Maria Vladimirovna, “ Гэр хороололтой ойр байрлах газруудад хог хаягдлын бохирдолд хяналт тавих” сэдвээр ХААИС-ын салбар сургуулийн багш П.Содгэрэл, “Монгол улсын газар нутгийн ой мод, эко бүсийн генийн нэгдсэн сан болох тусгай зориулалтын газруудын хөгжил дэвшил” асуудлаар Чех улсын Менежментийн их сургуулийн судлаач Antonin Kusbach нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

            Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хурлын үйл ажиллагааны нээлт дээр хэлсэн үгэндээ олон улсын эрдэмтдийн хуралд үг хэлэх боломж олгосон Та бүхэнд баярласнаа илэрхийлье. Миний бие Дархан сумын ИТХ-ын ҮХҮБОХББХ-ны дарга Б.Даваасамбуугийн хамт энэ хуралд оролцож байна.
             БНСУ-ын Инчеоны их сургуулийн эрдэмтдийн санаачилгаар Дархан хотын ХААИС дээр хэрэгжүүлэх дэлхийн жишигт нийцсэн хүрээлэн буй орчны инженерийн олон улсын магистрын хөтөлбөр нь хүрээлэн буй орчны асуудлаарх Парисын гэрээнд 200 гаруй улс орон нэгдсэн энэ үед Дархан хотын орон нутгийн нөөц боломж, чадавхыг бий болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

          Мөн Дархан хотын 15 дугаар багийн нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болох иргэдийн оролцоотой гэр хорооллын эко загварыг хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна.
           Энэхүү олон улсын хурал нь Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа цаг үед болж байгаагаараа онцлог юм.

          “Иргэдийн оролцоо - хөгжлийн түлхүүр” ТББ нь /тэргүүн Г.Ганбат/ Монгол улсын хэмжээнд, ялангуяа хот суурин газарт гамшгийн хэмжээнд хүрч, хөрс, агаар, усны бохирдлын эх сурвалж болоод буй гэр хорооллын тулгамдсан асуудлыг тухайн айл өрхүүдийн идэвх оролцоотойгоор шийдвэрлэхээр 2013 оноос ажиллаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах бодитой олон ажлуудыг хийж, Шинэ гудамж - 1, 2 төслүүдийг хэрэгжүүлж, одоо Шинэ гудамж - 3 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

          Иргэдийн оролцоотой бүтээлч санал санаачилгыг орон нутгийн байгууллагууд эхнээс нь дэмжиж ирсэн, цаашид ч дэмжих болно гэдгээ илэрхийллээ.
           Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд болон хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны тэргүүн туршлагууд сэдэвт олон улсын эрдэмтдийн хурал нь Дархан хотын хөгжлийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд ач холбогдол өгнө үзэж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%