Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлгүүд зохион байгууллаа

2018-06-26

"Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Залуучуудын хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, Баянхонгор аймгийн залуучуудын саналыг дэд хөтөлбөрт тусгах хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ Эрдэнэцогт суманд 2018 оны 06 дугаар сарын 21-нд, Өлзийт суманд 2018 оны 06 дугаар сарын 22-нд, Шаргалжуут 8 дугаар багт 2018 оны 06 дугаар сарын 23-нд тус тус амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт нийт 150 гаруй залуучууд хүрэлцэн ирж, залуучуудынхаа төлөө дуу хоолойгоо гаргаж идэвхитэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%