Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д 18 СУМЫН АХМАДУУД ОРОЛЦЖЭЭ

2018-06-26

Аймгийн ахмадын хорооны 30 жилийн ойн хүрээнд Аймгийн ахмадын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран нийтийн “Цэнгээнт бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулсан юм. Тэмцээнд 18 сумын 29 хос цэнгээнт бүжгийн гурван төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэмцээнд оролцогчдын бэлтгэл сайн байсныг энэ үеэр онцолсон юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр Мөнгөнморьт сумын оролцогч Б.Бямбаням, М.Баярнямбуу нарын хос шалгарч “Гранпри” цомын эзэд болсон бөгөөд тэмцээний тэргүүн байрт Зуунмод сумын оролцогч Л.Мандах, Ж.Зогсоолжаргал, дэд байрт Эрдэнэ сумын оролцогч Ц.Эрдэнэбилэг, Д.Даваахүү, удаах байрт Батсүмбэр сумын оролцогч Л.Батбаяр, Н.Туяа нарын хос шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр  шагнагдсан бол тусгай байрт Эрдэнэ сумын оролцогч М.Довчин, Б.Дондогмаа, Батсүмбэр сумын оролцогч Ж.Баярсайхан, Д.Гантөмөр нарын хосууд шалгарчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%