Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮҮХДИЙН ТОГЛООМУУД ЭВДЭРСЭН, ЦАХИЛГААНЫ УТАС ИЛ ЗАДГАЙ ГАРСАН ЗӨРЧЛҮҮД ИХ БАЙНА

2018-06-28

            Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2018.6.27/ Дархан сумын 9,10 дугаар багт ажиллалаа. Орон сууцны багуудад нийтлэг гарсан зөрчил нь гудамж талбайн өндрийн болон цуваа гэрлийн шонгийн цахилгаан монтажны хаалт алга болсноос утас ил задгай гарсан, зарим дэлгүүр, PC тоглоомын газар зэрэг үйлчилгээний байгууллагууд мөн тог цахилгааныхаа утсыг хамгаалалт хийлгүй ил холбосон зэрэг нь иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Зөрчилтэй аж ахуй нэгж, байгууллагуудын эздэд албаныхан бүрэн эрхийнхээ хүрээнд хугацаатай үүрэг өгч зөрчлөө арилгахыг мэдэгдлээ. Мөн энэ үеэр тоглоомын талбай эвдэрсэн, албан байгууллагууд өөрсдийн 50 метр орчмынхоо газрыг тохижуулаагүй, шарилж хогондоо дарагдсан, орцны үүдний шат, бариулууд эвдэрсэн зэрэг нэлээдгүй зөрчлүүд илэрсэн учраас даруй арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%