Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ БАЯР НААДМЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-06-28

Төв аймгийн морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын 2018 оны А/441 дүгээр захирамжаар Монгол үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Төв түмний цэнгэл” баяр наадмыг 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянцогт суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү баяр наадмын арга хэмжээний хүрээнд хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон монголын өв соёлын илэрхийлэл болсон урлагийн тоглолт, сайхан морь, сайхан эмээл зэрэг эдлэл хэрэглэл шалгаруулах тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм. Мөн “Төв түмний цэнгэл” баяр наадмын үеэр Төв аймгийн шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдааныг мөн зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулсан бөгөөд нарийвчилсан удирдамж, хөтөлбөрийг удахгүй хүргэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%